Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Сайн байцгаана уу, Оройн Дээд, Агуугаас Агуу Нэгний бүхий л хайрт хүүхдүүд минь? Та бүхний амгаланг айлтгая. Аз жаргал, аз хийморь, олз омогтой, амгалан веган шинэ оны мэнд хүргэе! Дашрамд нь энэ бол хүүхдүүдэд зориулсан эелдэг сануулга юм шүү: Олон оронд өвөл болж, хүйтэн байгаа тул та бүхэн өөрсдөдөө анхаарал хандуулаарай. Үргэлж дулаан байгаарай. Хэрэв та бүхэн гар, нүүрээ угаах шаардлагатай бол гарын шуу, хувцас, цамц руугаа ус урсаж, нэвчихгүй байхад анхаараарай.Гар, нүүрээ угаахдаа угаалтуур дээр аль болох сайн тонгойж угаагаад тонгойсон байрлалд байхдаа арчиж хатаагаарай. Гараа хатаахдаа алчуураа тохойноосоо доогуур түвшинд байлгах хэрэгтэй. Тэгвэл ус дээшээ хувцас руу биш, шалан дээр дусна. Хэрэв нүүрээ угаахдаа хувцсаа норчих вий гэж санаа зовж байвал цамцаа тайлах юм уу эсвэл цамцныхаа зах орчимд эхлээд урт, дунд зэргийн хэмжээтэй нүүр гарын алчуураар ороовол ус хувцсыг тань норгохгүй. Ингэснээр арьсыг тань бага багаар хайрсаар дааруулж, дараа нь өвтгөдөг хүйтнээс зайлсхийж чадна.Учир нь хувцасны аль нэг хэсэг нойтон бол хайрдаг. Ялангуяа хүйтэн сэрүүн уур амьсгалтай, салхи ихтэй нутагт, эсвэл гадаа салхитай үед бүр их хайрч жиндүүлэн, заримдаа бүр гараараа юу ч хийж чадахгүй болох ч үе бий. Ийм зүйл тохиолдвол эмчид үзүүлээрэй. Мөн гэртээ байхдаа ч биеэ дулаалаарай. Илүү их амраарай. Гэмтсэн гараа эдгэтэл удаан хугацаанд хүчир юм бүү хий. Мөн тэр гартаа юм уу өвдөж буй хэсэгтээ бүлээн тосон эм түрхэж болно.Нойтон хувцас биеийн тэрхүү багахан хэсэгт хэсэг зуур, эсвэл бүр удаан хугацаанд бөглөрөл үүсгэдэг тул биеэ дулаалах нь маш чухал шүү. Бас эмчийн бичиж өгсөн эмийг уугаарай. Мөн та өвдөж буй хэсэгтээ халуун наалт нааж болно. Зуны улиралд хүртэл хувцасны чийгтэй хэсэг биеийг хайрч жиндүүлэн өвчин үүсгэнэ. Ялангуяа өндөр настан, мөн магадгүй бага насны болон эмзэг хүүхдүүдийг өвчлүүлэх болно. Баярын энэ цаг үеэр ч гэсэн бид эрүүл саруул, аз жаргалтай байж гэмээ нь шинэ оноо бүхэлд нь гайхалтай өнгөрөөж чадна. Тиймээс хичээх хэрэгтэй.Мөн тэжээллэг сайн, зөв зохистой хоол хүнс хэрэглээрэй. Жимс, хүнсний ногоо ч гэсэн зарим нэг “сул тал” чанартай байдаг. Тиймээс судалгаа хийж, ямар ямар хоол хүнс хоорондоо сайн зохицож байгааг магадлан, мөн хэчнээн дуртай байсан ч биедээ хор нөлөө учруулах зүйлийг хэт ихээр бүү идээрэй. Хэрэв хоол боловсруулах тогтолцоонд хүндрэл учруулж байвал идэхээ болих юм уу аль болох багасгаарай. Хүүхдүүддээ анхаарал тавиарай. Би зөвхөн та бүхэнд ч бус, та бүхнийг хүүхдүүддээ хэлж, тэднийг асарч хандаарай хэмээн энэ бүхнийг хэлж байна.Хэрэв зарим хоол хүнсийг жишээлбэл, сайн биш гэж мэддэг бол тэрийгээ өөрчлөх буюу багасгах, эсвэл өөр хоолоор солих хэрэгтэй. Жишээлбэл будаа сайхан амттай, би хүртэл бүх ази хүмүүсийн адил “будааны донтой” юм шиг байдаг ч үүнд бага хэмжээний хүнцэл, хорны ул мөр байдаг тул та нар идэхээ багасгах юм уу эсвэл бүр огт идэхгүй байж болно. Шар будаа, киноа будаа, бүх төрлийн шош, сэвэг зарам, мөн амтат төмсний овог, чихэрлэг төмс, төмс, таро зэрэг хүнс. Ау Лак (Вьетнам)-д бидэнд олон төрлийн амтат төмс байдаг. Эдгээр хүнс амттай, мөн тун их тэжээллэг, чанахад хялбар, хямдхан байдаг. Та нар биеэ яаж арчлахаа мэдэж байгаа байх. Урт хугацаанд, эсвэл өдөр бүр дэндүү их хэрэглэсэн тохиолдолд биеийн эрүүл мэндэд тийм ч сайнгүй зүйлсийг хэтрүүлж хэрэглэхгүй байх тухай зүгээр л эелдгээр сануулж байгаа юм шүү.Одоо оюун санааны зүйлсийн талаар ярих хэрэгтэй гэдгээ мэдэж байна. За, ингээд эхэлье. За, ингэхэд та нар Бурхан ч, Диваажин ч арилгаж чадахгүй байгаа хүн төрөлхтний асар их үйлийн үрийн улмаас их үймээн самуун тохиолдвол бид энэ дэлхий дээр хэчнээн сүнс, хэчнээн хүнийг аварч болохыг мэдэхийг хүсэж байгаа байх. Хамгийн шинэ төлөвлөгөөгөөр гарагийн хүн ам бүхэлдээ устах ч нүглээ наманчилж, үнэхээр наманчлан, Диваажингаас аврал эрэлхийлэхийг чин сэтгэлээсээ хүсэж буй хүмүүс аврагдах боломжтой байж магадгүй. Энэ шинэ төлөвлөгөө хэрэгжиж эхлээд хэсэг хугацаа өнгөрөөд байна. Олон гамшиг, сэрэмжлүүлэг дохио ирсэн. Гэвч хүн төрөлхтөн орчныхоо материаллаг юмс үзэгдэлд дэндүү мансуурсан байх шиг байна. Бүх уруу таталтыг эсэргүүцэхэд хэцүү байдаг тул хүмүүс Бурханы сэрэмжлүүлэг, дохио, мөн Их Багшийн сэрэмжлүүлэг, сургаалд үнэндээ анхаарал хандуулдаггүй.Тиймээс үнэн хэрэгтээ одоогоор Бүхнийг Чадагч Бурханы Ивээлээр би өөрөө энэ гараг дээрх хүн амын ердөө 30%-ийг аварч чадна. Үүнд бүх насны, бүх төрлийн хүмүүс багтаж байгаа. Хүмүүс бодлоо өөрчилж, өөрт байгаа бүх зүйлийн төлөө болон сүнсээ аврахын тулд ариун журамтай, ёс суртахуунтай, энэрэнгүй амьдрах зам мөр рүү илүү чиглэж, Бурханд залбирч, Бурханд талархахгүй л бол энэ 30% бол Бурханы Нэрийн өмнөөс, Бурханы Ивээлээр би өөрөө биечлэн аварч чадах хүмүүсийн тогтсон хувь юм. Ер нь хүний үйлийн үрээр бол эцсийн цохилт болбол хүн төрөлхтний ердөө 10% нь л давж гарах болно!Сүнс бол өөр зүйл. Гамшиг, хямралтай газар нас барсан зарим хүмүүс ч гэсэн дараа нь аврагдах боломжтой. Гэхдээ тэд Бурханд хандаж, наманчлахгүй, Орчлонгийн Хуулийн дагуу амьдралын хэв маягаа өөрчлөхгүй бол тамд хэсэг хугацаагаар, магадгүй үүрд байх ёстой болдог. Хэрэв та өөрөө бусдаас хайр энэрэл хүртэхийг хүсэж байгаа шигээ бусдыг хайрлаж, энэрэн нигүүлсэж амьдарвал үнэндээ ямар ч Хууль байхгүй. Бусад агуу шашны Үндэслэгчид ч мөн адил зүйл хэлдэг: Өөртөө тохиолдохыг үл хүсэх зүйлийг бусдад бүү хий. Өршөөл үзүүл, тэгвэл Аллах таныг өршөөх болно. Бүх төрөлтнийг хайрла. Учир нь тэд таны төрөл садан, найз нөхөд гэх мэт юм. Та бүхэн ямар ч шашны сахил, сургаалыг уншиж болно. Тэдгээр нь ижил зорилго, зам мөрийг зааж байгааг олж харах болно.Та бүхэн надаас “Яагаад ердөө 30% гэж?” хэмээн асууж магадгүй. Учир нь гараг даяар их багш нар гэгдэх зөндөө олон хүн байхад яагаад хүн төрөлхтний ердөө 30% л аврагдах боломжтой гэж? Зарим амьтан-оршихуй мөн аврагдах боломжтой. Гэхдээ бүгд биш. Энэ нь хувь хүний үйлийн үр, буян, даруу зан буюу Бурханд болон гурван цаг арван зүгийн Их Багш нарт даруухнаар наманчлан, итгэхээс хамаардаг.Энэ нь зүгээр л хүн төрөлхтний мунхаг байдлаас, эсвэл балар эртнээс сөрөг хүчинд хордож, бүрэн сэрэхгүй байгаатай, эсвэл огт сэрэхгүй, цагтаа сэрэхгүй байгаатай л холбоотой. Тиймээс бид зөвхөн 30% орчмыг л аварч чадна. Учир нь өнөө үед та бүхэн интернэтээр өөрийгөө бүрэн гэгээрсэн гэж нотолдог багш, их багш нар, эсвэл Будда, Гүрү Жи, Сатгүрү гэдэг маш олон хүнийг олж хардаг. Гэхдээ тэдэнд хүмүүсийн сүнсийг мунхаг байдлын балчиг намаг, Марагийн заль мэх, урхины хортой чанараас гарган дэвшүүлэх ямар ч хүч байхгүй.Photo Caption: “Гүүд Ловыг санаад түүнтэй ахиад хамт байх боломж олдвол хэрхэн хамт илүү сайхан цагийг өнгөрөөх тухай бодож байв... Шинэхэн сарны-гэрэлд зураг авахаар гартал тэр мэнд мэдэх гээд сар болон моддын өмнө гараад ирсэн!! Хэдийгээр манай газар байсан ч түүний халуун дотно хайрыг харж мэдэрч байв. Энэ нь нүднээс минь нулимс гаргасан юм. Тэр төд удалгүй сарнисан. Яг тэр газар өөр гэрэл зургуудад сар моддын мөчрийн урд биш ард байгаагаар харуулсан.” “Тэр цагаан-бөөрөнхий-гэрэл болчхоод хурдан гэгч нь замхарчихсан.” Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн (веган) авсан гэрэл зураг ба гарчгийн тайлбар - 2025 оны 1 сарын 14