Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Веган – Хуульчдын дэглэм - 2-р хэсэг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Амьтадтай бид маш олон талаараа адилхан, жишээ нь хамгийн энгийн зүйл нь мэдрэмж байна. Тиймээс тэдэнд наад захын шударга хандлага үзүүлэхгүй байх аргагүй. […]

Тэд бол бидний гэр бүл, бидний хайртай эрх бүхий амьтад гэдэг талаас нь бодох учиртай. Тэд бол мэдрэхүйтэй төрөлтнүүд ба бидэнд буй бүхий л эрх тэдэнд бас байх учиртай. Тэдэнд тийм хүндлэлтэй хандах ёстой.

Ертөнц зөвхөн хүмүүст зориулагдаагүй ч амьтай бүхний хувьслын театр билээ. Амьдар, бусдыг ч амьдруул гэдэг гол зарчимтай.

Хэрэв амьтад хүний үгээр бодлоо илэрхийлдэг байсан бол тэд, “Та нар яагаад намайг ингэнэ вэ? Яагаад хүмүүст мөнгө төлж намайг алуулна вэ?” гэх байсан.

Хэн нэгэн нохой хүчирхийлж байвал та яагаад тэгтлээ их бухимдаж, эсвэл зовж зүдэрсэн нохойг хараад яагаад тэгтлээ гунигладаг ч гахай, үхэр, хонь, тахиа, загас зэргийг хараад тийм зүйл мэдэрдэггүй тухай өөрөөсөө асуухад гэмгүй, би бол ийм зүйлээс л болоод веганизмд шилжиж, амьтны эрхийн төлөө тэмцэж, мал амьтны аж ахуйн харгислалыг мэдээлэх болсон юм.

Амьтад зовж байгаа л гол нь. Тэд аймшигтай зовдог. Судалгааны лаб-т, үйлдвэржсэн мал аж ахуйд би өдөр болгон хардаг, хүмүүс хардаг ч бай, үгүй ч бай ийм зүйл болж байдаг.

Сургуулиа төгсөөд Олон улсын байгаль орчны хуулийн сургалт, Тогтвортой байдлын талаарх сургалтад сууж, мөн анагаахын мэргэжилтнүүдээс хүртсэн диплом зэргээрээ би мах идэж, бусад төрөлтнүүдийн сүү уух нь хүний эрүүл мэнд, гараг дэлхий, бидний ухамсарт ямар сөрөг нөлөөтэйг маш сайн ойлгуулсан.

Мах идэх нь гараг дэлхийд ямар их хор хөнөөл учруулж буйг бодоход, энэ нь нэг өдөр хууль бус болно гэдэгт итгэдэг. […] Геноцид болон хүн төрөлхтний эсрэг бусад гэмт хэргүүдтэй зэрэгцээд экоцид гэдэг шинэ хууль гаргах цаг болсон.

Веган болоход биднээс маш бага зүйл шаарддаг. Веган болохгүй бол амьтдаас маш ихийг авдаг. […] Веган бүтээгдэхүүний байрлуулалт бол веганизмын маш чухал нэгэн тал бөгөөд амьтны хуулийн тэмцлийн бас нэгэн чухал тал байх учиртай. Тиймээс нэгдүгээрт танин мэдэхүйн үл нийцэл буюу хүмүүс итгэл үнэмшил, үнэ цэнэ, зан авирынхаа ялгааг бууруулахын төлөөх тэмүүлэл юм. Тэгэхээр би амьтдад хайртай энэрэнгүй хүн бол тэднийг зовоохгүй. Тэдэнд зовлон учруулдаг бизнесийг дэмжихгүй.

Исламын шашинд аллага үйлдэх нь нүгэл. Энэ бол баярлаж талархаж хүлээн авдаг зүйл биш бөгөөд Бурхан үүнд дургүй. Халал гэдэг нь зөвхөн нядалгааны тухай санаа биш. Амьтад зовох учиргүй гэсэн санаа юм.

Бид хүнсэнд л хэрэглэх гэж амьтдыг тамлаж, хүчирхийлж, алахаа зогсоох ёстой.

Би туслахыг хүссэн амьтдынхаа оронд өөрийгөө оруулж төсөөлөх нь миний ажлын нэг хэсэг. […] Хүн бүр энэ хөдөлгөөнд оролцох боломжтой, үүний нэг хэсэг бол веган болж, амьтдад хор хөнөөл багатай зүйлс хийдэг болох юм. Мөн хүн бүр хуулинд оролцож, амьтдыг дэмждэг хөтөлбөр, хуулиудад оролцох боломжтой гэж боддог.

Веган болсноор миний амьдрал ямар утга учиртай, баялаг болсонд би үнэхээр гайхаж, даруу болсон. Мал амьтны аж ахуйтай хутгалдахаа зогсоосноосоо хавьгүй илүүг хүн олж авдаг. Зан авир тань үнэ зүйлстэй тань нийцдэг, гайхалтай санагдана. Идэх болгондоо та дэлхийг илүү сайн, илүү энэрэнгүй, илүү шударга газар болоход хувь нэмрээ оруулж байх болно.

Веганизмыг хамгийн үнэ цэнэтэй болгодог нэг зүйл бол бусад бүх мэдрэхүйт төрөлтнүүдтэй энхийг тогтоосон мэдрэмж. Тиймээс амьдралдаа анх удаа би веган болж байхдаа дэлхийн бусад амьд төрөлтнүүдэд хэрхэн жинхэнэ хүндлэл үзүүлэхийг мэдэрсэн. Үнэхээр гайхалтай.

Жагсаалт үргэлжилнэ... Дэлгэрэнгүй мэдээллийг SupremeMasterTV.com/VE хаягаас аваарай. Яг ОДОО веган болж Эрхэм ариун клупт нэгдээрэй!
Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (2/2)
1
2025-01-10
925 Үзсэн
2
2025-01-17
309 Үзсэн
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд