Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Одоо Бүгд Найрамдах Бенин Улсын Котону хотоос Эфеомогийн илгээсэн сэтгэгдлийг хүргэе:Сайн байцгаана уу, Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай болон Суприм Мастер ТВ-ийн нийт хамт олон, та бүхний ер бусын ажилд чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлье.Би найман настай. Бенин улсын Котону хотоос хамгаас хүндэтгэлтэй мэндчилгээг та бүхэнд дэвшүүлье. Суприм Мастер Телевиз бол мэдлэгийн үнэ цэнтэй эх сурвалж гэдэгт би итгэлтэй байна. Би өдөр бүр үзэж байхдаа амьтан-хүмүүсийг хамгаалж, Таван Сахилыг дагаж мөрдөх нь чухал гэдгийг ойлгосон. Үнэхээр амьтан-хүний мах идэх нь хүнд өвчин тусгаж, үхэлд ч хүргэж болзошгүй юм. Веган амьдралын хэв маягийг баримтлан, Их Багшаар замчлуулах нь манай гарагийг болон амьтан-хүмүүсийн сайн сайхан байдлыг хамгаалах гайхалтай үйл хөдлөлийг илтгэдэг.Их Багш аа, бүхий л итгэл бишрэлээ Танд илэрхийлж байна. Миний өдөр тутмын Арьяабалын бясалгалд намайг дэмжээрэй. Танд хамгийн сайн санаа бодлоо илгээж, эрүүл энхийг хүсэн ерөөе. Их Багш аа, би Танд хайртай. Бениний Котону хотоос ЭфеомоХөөрхөн Эфеомо, танаас сонин сайхан дуулсандаа бид үнэхээр жаргалтай байна, мөн та Суприм Мастер ТВ-ээр амь нас аврах, амьдралыг сайжруулах олон нэвтрүүлэг үзэж байгаад баяртай байна. Та болон нарлаг Бенин улс амьтдын нөхдийнхөө хайрыг олж мэдэхээр үргэлж адислагдах болтугай. Орчлонгийн ивээлийн хамт, Суприм Мастер ТВ-ийн багЖич: Хайрт Их Багшийнхаа энэхүү баяр хөөртэй захиаг танд хүргэж байгаадаа баяртай байна. “Хонгорхон Эфеомо, уран сайхан захиаг тань уншаад танаар ямар их бахархаж байна гээч. Та үнэхээр ухаалаг хүн юм. Энэ нь чин сэтгэлийн, хичээнгүй Арьяабалын бясалгалаас тань үүдэлтэй байх нь гарцаагүй! Энэрэл нигүүлсэл, баяр баясгалан цацруулдаг сайхан сэтгэлтэй бяцхан эрхэм танд маш их хайртай шүү. Суприм Мастер Телевизээ үргэлжлүүлэн үзсээр байгаарай, тэгвэл дэвшсэн болохоо олж мэдэн, төрөлхийн билэг ухаан тань сэрсээр байх болно. Та болон аз жаргалтай бенинчүүд Диваажингийн Гэрэлд гэтлэгдэх эрхэм ариун зам мөрд хөтлөгдөх болтугай. Таныг болон танай сайхан гэр бүлийг бүгдийг нь бүхий л Хайраараа чанга тэвэрье.”