Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Вьетнам гэгддэг Ау Лакийн Хиу Нгхиагийн сэтгэлийн үгийг одоо хүргэе.Эрхэм Хамгаас Энэрэлт Их Багш аа, Би долоон настай. 2024 оны 9-р сарын 7-ны үдээс хойш би бясалгахдаа дараах дотоод ахуй ойлголтыг харсан: Би Диваажинд байлаа. Их Багш намайг хүмүүсийг авруулахын тулд тамд очуулахаар дуудсан.Их Багш тойрог зурахдаа загалмай ашиглав. Дараа нь намайг буулгаж, “Шавжийн борооны там” гэдэг тамд оруулахын тулд бадамлянхуа шат гарч ирлээ. (Энэ там нь зөгий, шумуул, ялаа, шоргоолж агуулдаг бөгөөд эдгээр шавж шоронд байгаа хүмүүсийн махыг идэж, цусыг ууж, ясыг нь хүртэл хэрэглэдэг.)Тэгээд “Хурц сарвуутай борооны там” хэмээх өөр шоронд би очсон. Тэнд амьтдын хурц сарвуу бороо шиг олон байсан. Тэд хүмүүсийн биеийг цоолж, үүнээс болж, хүмүүс цус алдаж, зовж шаналж, үхдэг.Дараа нь би “Зааны яс, одос үхрийн эврэн борооны там”-д очлоо. Хурц эвэр тэнгэрээс тасралтгүй унаж, хүмүүсийн биеийг цоолж байв. Тэд зовж шаналан хашхирч, эдгээр шийтгэл ахин дахин давтагдаж байлаа.Би “Төмөр могойн борооны там” руу шилжив. Төмөр могойнууд хүмүүсийн биеийг нүхэлж, дараа нь хурууны үзүүрийг нь даган мөлхөж, хамар, чихэнд нь орон, үгээр хэлэхийн аргагүй өвдөлтийг үүсгэж байлаа.Дараа нь би “Илд ба ирт сэлэмтэй борооны там” руу явсан. Дэлхий дээр амьтан-хүний амийг хөнөөж, хуурч, шарж идэх зэрэг муу үйл хийсэн хүмүүс тамд түүнийхээ адил байдлаар шийтгэгддэг. Бас, гэх мэт өөр илүү олон там байдаг.Тэр үед би там руу буухаасаа өмнө Их Багшийн өгсөн бадамлянхуа цүнхийг гаргаж ирсэн. Би тамын бүх хүнийг тэрхүү цүнхэнд цуглуулав. Маш олон хүн, тэгээд цүнх асар том болсон. Тэгээд би нисэж ирээд түүнийг Их Багшид өглөө. [Уутнаас гарч ирсэн] тэр хүмүүс Их Багшийн өмнө өвдөг сөгдөн, наманчилж, амьтан-хүний махыг дахиж идэхгүй гэж амлацгаасныг би харсан. Тэд веган болж, сүнслэгээр хичээллэн, сайн үйлс хийхээ амласан. Дараа нь Их Багш гайхамшгийг үйлдэн, тэдний сүнсийг оруулах олон шинэ бие бүтээж, тэднийг сүнслэг бясалгал хийлгэхийн тулд Дэлхий рүү буцаав.Хүн бүр нэн даруй веган хооллолттой болж, сүнслэг бясалгал хийгээсэй гэж би хүсэж байна. Би тамд хэдийнээ олон удаа бууж очсон. Тоо томшгүй олон там байдаг. Зөвхөн та л тамд байгаа биш, таны гэр бүл, хайртай хүмүүс ч бас тэнд байдаг. Амьтан анд найзуудаа идэхээ болиоч гэж гуйя. ТЭД БАС ХҮН ШҮҮ ДЭЭ, ХООЛ БИШ ЭЭ. Ау Лак (Вьетнам) улсаас шавь Хиу НгхиаБуянтай Хиу Нгхиа, Тамд буй хүмүүсийг аварсан тухай гайхалтай дотоод ахуй ойлголтоо хуваалцсанд баярлалаа. Энэхүү сэтгэлийн үгийг сонсоод олон хүн сэрж сэхээрэн, өнөөдөр веган болно гэж найдаж байна. Их Багш танд захиасаа илгээлээ:“Зоригтой Хиу Нгхиа, тамд төөрсөн сүнснүүдийг аврахад туслах цэвэр ариун багаж болж байгаад тань баярлалаа. Сүнслэг ертөнцөд илүү өндөр байр суурь эзлэхийн тулд таны сургалт, ажил хэрэг үргэлжлэх болно. Та хамаатан садан, найз нөхөд, ойр дотнын хүмүүсээ хайрлах хайрынхаа ачаар бусад төрөлдөө ч ижил төстэй байдлаар сайн үйл бүтээж иржээ. Олон хүн үгийг тань сонсож, наманчлан, таны хэлсэн эдгээр аймшигт тамын аль нэгд, эсвэл бусад тамд орох ёстой болохоосоо өмнө хэт оройтолгүй веган болох болтугай. Бусад хүнд ёс суртахуунгүй үйлдлийн үр дагаврыг ойлгуулахын тулд дотоод ахуй ойлголтоо хуваалцсанд маш их баярлалаа. Бүх сүнс одоо сэрэх болтугай. Та болон ариун Ау Лак (Вьетнам) Үнэн номыг дагаж, Агуу гэгээрэлд хүрэх болтугай. Хайртай шүү, тэвэрье, сайхан сүнс минь!”