Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Гэгээнтэн байна гэдэг бухимдмаар байгаа байх. Өөрийгөө үнэхээр мөн эсэхийг ч мэдэхгүй. Нааш цааш гүйгээд л. “Би мөн үү?” “Биш үү?” “Магадгүй Багш надаар тоглосон байх. Маргааш Тэр буцаагаад авчихна.” Зүгээр дээ. Та нар Гэгээнтэн мөн. Зүгээр л өөр. Та нар Арьяабалын Аргаар бясалгалгүй өөр аргаар бясалгаж байсан бол хамгийн ихдээ Гуравдугаар Төвшинд хүрэх боломжтой. Тэгээд бүх Үе шатанд очиж, төрөл бүрийн юм сураад л. Гуравдугаар Төвшний үе шат үнэхээр зугаатай. Том, том, гайхалтай зүйлстэй. Маш их ид шид. Хүмүүс нь үзэсгэлэнтэй. Хүчтэй. […]Гэвч энэ Аргыг дадуулдаг болохоор бид төвшин бүр рүү гүн нэвтэрч орох тухай боддоггүй. Зүгээр л шууд Тавдугаар Төвшин рүү явдаг. Тавдугаар Төвшинд очсоны дараа бид хүссэн үедээ доош бууж, хүссэн газраа харах боломжтой. Тэр газраа байж, хэзээ ч дэвшихгүй байхаас л дээр. Гурав, Дөрөвдүгээр Төвшний ид шидийн мэт үзэсгэлэнг нэлээд олон тань мэдэхгүй. Тэр нь ч бас зүгээр л дээ. Хэрэв мэдчихвэл та нар тэнд очоод магадгүй хэзээ ч тэндээсээ гарахыг хүсэхгүй, эсвэл Тавдугаар Төвшинд очихыг огт хүсэхгүй. Учир нь та нар “Ингээд боллоо. Би өөр юу хүснэ гэж?” хэмээнбоддог. Хоёрдугаар Төвшинд байгаа хүмүүс хүртэл “Ингээд боллоо. Үүнээс илүү би юу хүсэх вэ?” гэдэг. Тэд гарч багш болж, том ярьж, хэл амаараа хүн бүрийг ялдаг. Ингээд л гүйцээ. Тэр төвшин бас үнэхээр гэрэлтэй учраас “Бурханыг мэдлээ.” гэж боддог. Зуны зургаан сарын үд дундын нар руу тасралтгүй ширтэнэ гээд төсөөл дөө. Тэгж чадахгүй. Тийм тод. Тэрхүү төвшин бүхэлдээ тийм тод. Нар шиг ганц цэг төдий биш. Тэгээд тийм төвшин рүү орохоороо та нар “Бурхан, Бурхан байна.” гэж бодно. Тэгээд Бурхантай нэг мэт санагддаг. Тэр тод гэрэлтэй нэг мэт санагдана. Тэгээд өөрийгөө Бурхан гэж боддог. Улмаар ‘би бүхнийг мэднэ, би бүхнийг ойлгодог, би бүгдээс илүү’ гэсэн нэг тийм бардам хандлагатай болдог. Тэр л асуудал. Тийм учраас олон гэгээнтэн Хоёрдугаар Төвшнийг давж чаддаггүй.Тэд тэр дээр байдаг ба дараа нь дээш доош ирж буцсаар байдаг. Магадгүй Асуурийн Төвшинд очоод дараа нь ахиад дэвшиж, Асуурь гээд ахиад дэвшинэ. Хоёулаа үзэсгэлэнтэй. Асуурийн Төвшинд очлоо ч их үзэсгэлэнтэй, үзэсгэлэнтэй сайхан. Тиймээс бид ийм төрлийн сүр жавхлан, зуурдын сүр жавхланд сатаарахыг хүсдэггүй. Тийм учраас Их Багш үргэлж та нарын нүдийг таглаад, дээш авч явдаг. Тэгвэл хамгийн сайн. Тэгснээр хурдан дэвшинэ. Илүү дэвших тусмаа сайн. Учир нь дэвшсэн үед доош буух боломжтой. Харин доор байгаа үед дээш явах боломжгүй. Тэр л асуудал. Тавдугаар Төвшинд хүрчихвэл та нар хүсвэл бүр тамд ч очих боломжтой. Хүн бүр хүссэн үедээ тамд очих боломжтой байдаггүй. Үгүй, энэ бол давуу эрх. Дэлхий бүхэлдээ өөр ч, Гэгээнтнүүд нь тийм биш.Гэгээнтэн болгон тамд очих боломжгүй. Хангалттай Хүчтэй бол очиж чадна. Тамд харьяалагддаг хүмүүс угаасаа дасчихсан байдаг тул... Юу? Зөвхөн Гэгээнтнүүдийн дунд хэсэг л тамд очих боломжтой. Асуудалд орохгүйгээр зочлох боломжтой гэх гэсэн юм. Илүү Өндөр Төвшнийх ч доош буух боломжгүй. Тавдугаар Төвшнөөс дээш бол тийш бууж очих боломжгүй. Тэд тэндхийнх биш. Боломжгүй, бүхэлдээ өөр. Түүнд үүнийг тэсэх материал байдаггүй. Тэд тэнд очихыг ч хүсдэггүй. Энд ч ирэхийг хүсдэггүй. Тавдугаар Төвшнөөс дээших Төрөлтнүүд эндхийн таван төвшний аль руу нь ч бууж ирэхийг хүсдэггүй. Тийм ээ, тамд очих талаар бүр ярилтгүй. Яах гэж? Энэ тухай Тэд боддог ч үгүй. Тийм тэнэг биш. Тэдэнд хийгээд байх илүү дээр зүйл үгүй. Яс, үлдэгдэл тосны төлөө там руу дэлгүүр хэсэхээр явах уу? Нүүрс, гал, эсвэл юуны төлөө? Чүдэнз үү?Тийм ээ, байна уу? Та нар тэнд очиж байсан уу? Та тэнд очиж байв уу, Элеганто? Тийм үү, үгүй юу? Үгүй. Ямар тэнэг нь тэнд очих вэ дээ? Тэгэхээр та нар ойролцоо төвшинд байдаг. Зүгээр дээ. Тэр чадсан. Гэхдээ үргэлжлүүлээд дуусгаарай, за юу? (За, Багш аа.) Бэхжүүлсэн нь дээр. Ямартай ч зарим нэг бясалгагчдын бодол санаа хараахан цэвэр ариун болоогүй байдаг учраас тэд өндөр төвшинд очлоо ч тэр нь Их Багшийн Адис Ивээлийн ач тус байдаг. Та нарын нүдийг боож, хүлээд, автомашиныхаа тээшинд хийж, цахилгаандаад нэвт жолоодоод явдаг. Тэгснээр гаалийнхан юу ч харахгүй. “Өө, хоосон машин байна, яв яв!” Ачаа тээшний хэсгийг тэд нээвэл та нарыг буцаагаад шидчихнэ.Гэхдээ зүгээр ээ. Нэгэнт тэнд хүрчихвэл та нар хаа сайгүй явж болно. Хэн ч хаанаас ч барихгүй. Та нар нэг их юм хардаггүйн бас нэг шалтгаан нь энэ юм. Дэвшсэн төвшнийхөө талаар та нар их зүйл ойлгодоггүй. Гэсэн ч дэвшсэн байдаг. Гэхдээ зүгээр ээ. Зүгээр. Сүнс тань тэр төвшинд чөлөөтэй байвал та нар алзахгүй. Маргааш үхлээ ч та нар эрх чөлөөтэй. Та нар Хоёрдугаар Төвшинд байсан ч сайн Их Багшаас авшиг хүртсэн бол мэдээж эрх чөлөөтэй. Эрх чөлөөтэй хэвээр ч илүү хичээн, илүү урт цагаар ажиллаж, магадгүй хүсвэл ахиад эргэж ирэх ёстой болно. Шаардлагагүй л дээ. Тэндээсээ ажиллаад дэвшиж болно. Гэхдээ хүний амьдралд эргэж ирвэл илүү хурдан байдаг. Тийм учраас олон хүн буцаж ирэхийг илүүд үздэг.Гуравдугаар Төвшний төрөлтнүүд хүртэл дахин хүний төрлийг авч, хурдхан хэдэн хувь нэмж аваад дэвшдэг. Жишээ нь: Хэрэв тэд Гуравдугаар Төвшний доод хэсэгт байвал дахин хүний төрөл авч, авшигтан гэр бүлд мэндлэх юм уу, эсвэл явж Их Багштай болон, маш хичээнгүйлэн эрж хайж олоод жаахан үйлчилж, бясалган дадуулдаг. Тэгээд Гуравдугаар Төвшинд хүрснийх нь дараа мэдээж тэдний төвшин нэмэгддэг. Жишээ нь: Тэд Гуравдугаар Төвшний доор байсан ч хүний төрөл аван бууж ирээд бясалган дадуулсны дараа Гуравдугаар Төвшний дээд хэсэгт очин, Дөрөвдүгээр Төвшинд нэвтрэхэд бэлэн болдог. Тэгээд хэрэв тэд хүн болж төрчхөөд үнэхээр сайн байвал, сайн буян хураавал нэмэлтээр таван хувийн урамшуулал авна. Хэрэв тэд өөд болох үедээ Гуравдугаар Төвшний дээд хэсэгт байсан бол нэмээд таван хувийн урамшуулал хүртэнэ. Хил нэвтэрнэ. Тэр нь урамшуулал. Үнэхээр тэгдэг. (Хөөх!)Хэрэв та нар Гуравдугаар Төвшиндөө байнга байж, тэнд Диваажинд байнга ажиллавал ийм таван хувийн урамшуулал байдаггүй. Тиймээс ажиллаад ахисаар байдаг. Таван хувийн урамшуулал хүртэх амаргүй. Бурхан минь. Та нар ойлгохгүй л дээ. Тийм ээ, амаргүй. Энд ирсний дараа бол дэвшихийн тулд шаргуу хөдөлмөрлөдөг. Энд там учраас ийш бууж ирсэн тохиолдолд таван хувийн урамшуулал хүртэх боломжтой. Бурхан минь. Тиймээс энд бууж ирэх эр зоригтой хэн бүхэнд юу ч дадуулдаг байсан таван хувийн урамшуулал өгдөг. Гэхдээ зөвхөн Гуравдугаар Төвшнөөс ирсэн бол тийм шүү. Хоёрдугаар Төвшнөөс доош байхгүй. Энгийн хүмүүсийн адил наймаас таван цаг хүртэл ажиллаж байж хүртэнэ. Урамшуулал байхгүй, нэмэлт олголт энэ тэр байхгүй.Гэвч Гуравдугаар Төвшнөөс дээших төрөлтөн эрх чөлөөтэй учраас, эрх чөлөөт сүнс учраас, гэгээрлээ ахиулах зорилгоор ийш бууж ирэхээр сонгосон болохоор мэдээж Бурхан таван хувийн урамшуулал өгнө. Яагаад гэвэл тэр залхуу биш, сайн төрөлтөн, Диваажинд үлдээд жаргаж, аажуухан явах биш, Бурханыг хурдан харахыг хүссэн учраас тэр юм. Энэ шалтгааны улмаас таван “доллар” нэмж авна.Хэрэв Дөрөвдүгээр Төвшний Төрөлтөн хурдан дэвшихийг хүсэж, ийш бууж ирээд хүн төрөлхтөнд туслахын тулд юу ч юм болж, бүр амьтан(-хүн) ч юм уу болж хүмүүсийг, ахмад настнуудыг тайтгаруулан, эсвэл хүн болж сайн үйлс үйлдэн, Арьяабалын Аргаар дадуулбал дараа нь Диваажинд очихдоо арван оноо хүртдэг. (Хөөх.) Тийм ээ, нэмэлтээр. Энэ нь энд олж цуглуулсан дээр нь нэмэлтээр юм. Тиймээс Дөрөвдүгээр Төвшний оройд эсвэл, дунд нь хүрлээ ч, нэмэлт арван оноотой болохоор үхэх үедээ та нар Тавдугаар Төвшинд очно. Ойлгов уу? (Тийм ээ.)Тавдугаар Төвшний хэн нэгэн бууж ирвэл 20 оноо. (Хөөх!) Мэдээж энэ нь илүү агуу Төрөлтөн. Тэрээр бууж ирэхийн тулд илүү давуу эрхээ огоордог. Жишээ нь: Үхэр(-хүн) болж төрөөд хүн төрөлхтөнд үйлчилж, нөхцөл болзолгүй золиос гаргасан Төрөлтнүүд 20 оноо олох гэж бууж ирдэггүй. Үнэхээр хүн төрөлхтөнд туслахыг л хүсдэг. Тиймээс энэ нь сайн. Тэд бууж ирээд өөрсдийгөө золиосолдог бөгөөд Диваажинд очихоороо 100 хувь болдог. Ойлгож байна уу? Тэд Тавдугаар Төвшний хамгийн доод хувийг хангаж, 80 хувь л гэгээрсэн байсан.Та нар өөр өөр төвшнийг ойлгог гээд би зүгээр харьцуулан ярилаа. Тэд 20 хувь, хоёр хувь гээд тоолдог юм биш шүү. Гэвч тийм байдаг. Төвшин бага зэрэг, 20 хувиар нэмэгддэг. Тэд бууж ирэхдээ 80 (хувь) байсан. Буцаад дээш очиход нь хэдийгээр тэд юу ч бясалгаж дадуулаагүй байлаа ч. Тэд үхэр(-хүн). Яаж? Тэд яаж Арьяабалын Аргыг дадуулах вэ дээ? Эсвэл тэд зүгээр л 20 хувь хүртдэг. Тэгээд л гүйцээ. Тиймээс Тэд дэвшихээрээ 100 хувь болдог. Тэгээд ахиад бууж ирвэл Тэд Төгс Их Багш нар болцгооно. Төгс Багш нар. Тэд сонгогдоогүй байлаа ч бууж ирэхийг сонгож, барилдлагатай хэдэн хүндээ зааж сургах боломжтой. Заримдаа энд тэнд Их Багш нартай байг гээд Тэд бууж ирэхийг сонгодог.Гэвч Тавдугаар Төвшний ихэнх хүмүүс ахиж тэгэхийг хүсдэггүй. Хүмүүн төрөлтнүүд Тэднийг энд хүртэл нь залхаасан байдаг. Үнэхээр онцгой барилдлагатай нэгэн байвал, бас Тэд үлдэж хоцорсон хүмүүсээ өрөвдөн, өмнө нь тэдэнд сайнаар ханддаг байсан хүмүүсийг өрөвдсөндөө бууж ирээд тэр хэдэн хүнээ л дэвшүүлдэг. Жишээ нь: Хүн төрөлдөө магадгүй та үхэр(-хүнд) маш сайнаар ханддаг байсан бол зүгээр л түүнийг сайн зүлэг ногоо, сайхан зүйлсээр хооллож, тэр үхэр(-хүндээ) үнэхээр хайраар ханддаг байсан бол магадгүй тэр дэвшсэнийхээ дараа бууж ирээд дараа нь өөрийг тань дэвшүүлдэг. Хэдийгээр та сайн бясалгаж дадуулдаггүй байлаа ч тэр таныг Их Багш руу хөтөлнө. Эсвэл тэр бууж ирээд өөрөө зааж, өөрийг тань аль чадлаараа өндөрт дэвшүүлж, аажмаар дараа нь Диваажинд хүргэдэг. Тэгээд таныг эхлээд эрх чөлөөтэй болгодог. Эсвэл та хэр сайн байхаас, мөн түүнд хэр их итгэхээс хамаарч Тавдугаар Төвшинд хүргэж ч чадна. Тэгж л үйлчилдэг. Тэгж үйлчилдэг юм.Ингэхэд та одоо Гурав, Дөрөвдүгээр Төвшинд хүрч л дээ. Маргааш та үхлээ гэхэд үхээд тэрхүү төвшиндөө сэтгэл хангалуун бус байвал эргээд буугаад ирж болно. Эрх чөлөөтэй. Бууж ирэхдээ хэдийгээр төвшин тань бага зэрэг унах ч хэт удаан унахгүй. Маш хурдтай, хурдан дэвшинэ. Тэгээд Их Багшаа сонгох боломжтой. Дараа нь тэр төрөлдөө илүү дээш Дөрөв, эсвэл бүр Тавдугаар Төвшинд хүрдэг. Тэгэхээр одоо та нар Гэгээнтнүүд болсон учраас илүү хялбар. Эдгээрийг “шувууд” гэж бүү хараарай. Зүгээр л хэлбэр төдий юм. Гэвч Гуравдугаар Төвшинд тэд бидэнтэй яг л адилхан. Эсвэл Хоёрдугаар Төвшинд, бусад төвшнүүдэд бидэнд яг адилхан, илүү үзэсгэлэнтэй, сүр жавхаатай, тод Гэрэлтэй, хаа сайгүй гэрлэн бүрхүүлтэй байдаг.Энийг бас. Тэр бясалгаж байна. Яагаад гэдгийг харж байгаа нь үнэхээр хөөрхөн. Жентино аль хэдийн, түүнээс урьтаад Дөрөвд хүрсэн. Тэр анхны шувуу(-хүн) чЖентино түүнээс түрүүлж дэвшсэн. Жентино долоо хоногийн өмнө дэвшсэн. Чимээгүйхэн. Би ч анзаараагүй. Тэгээд өчигдөр би “Хөөх, чи дэвшчихээ юу? Өө, уучлаарай, би дэндүү завгүй байлаа.” гэсэн. Би дөнгөж мэдээд байна. Дэндүү завгүй байж, хийх зүйл ихтэй дэргэдүүр нь өнгөрөөд байж.Харин та хоёр хоногийн өмнө. Одоо сайхан байна уу? (Тийм ээ, Багш аа.) Сайн бясалгаж байна уу? (Тун сайн, тийм ээ. Одоохондоо жаахан хэцүү байгаа.) Хэцүү байна уу? (Сүүлийн өдөр байх аа.) Тийм үү? (Тийм.) Яагаад хэцүү байсан бэ? (Сайн мэдэхгүй байна.) Тийм ээ, та зааг дээр нь байгаа учраас тэр. (За.) Одоо ч тэндээ зогссоор л байна. “Би дэвших үү? Үлдэх үү?” “Та нар ямар нэг зүйл хүртэхдээ ямар нэг зүйл алдаж байдаг.” Таныг илүү өндөр төвшинд дэвшихийг хүсэж байхад бодол тархи тэмцдэг. Тэр үүнийг мэддэг. “Бурхан минь, түүнийг алдчихлаа. Дууслаа. Би түүнд юу хүссэнээ хэлэх боломжгүй боллоо. Зугаацан цэнгэж, түүнийг доод төвшин рүү түлхэж чадахгүй нь. Тэр явлаа, тэр явж байна... Өө, тэр явчихлаа!!”Тийм ээ. Тийм байдаг, за юу хонгор минь? Ха-ха-ха... Тийм ээ... “Сайн уу?” гээрэй. “Сайн уууу?” Юм хэлээрэй. Алив ээ, хонгор минь. Биднийг хөгжөө л дөө. “Сайн уу?” Өө, тэр үнэхээр сайхан дуулдаг. Түүнтэй “Сайн уу?” гэж мэндэлбэл тэр зүгээр ч нэг “Сайн уу?” гэдэггүй. “Сайн ууууу?” гэж хэлдэг. Ингэж. Түүнийг дуулаад, яриад байхаар нь би аваад гараад иртэл энд ирээд ингээд таг болчих гэж. Зүгээр л жаахан инээ. Боллоо. Болчихсон уу? Бурхан минь. Чамд ийм олон үзэгч өмнө нь байгаагүй, жаахан аймаар байна. Тэр догдолчхож.Photo Caption: Бид өөр харагдаж болох ч адилхан л ургамлаас гаралтай!