Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Одоо бид Тайвань буюу Формосагийн Ай-Чинээс ирсэн сэтгэгдлийг хүргэе:Номын хүрд эргүүлэгч Хаан, Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайд хүндэтгэлтэйгээр мэндчилье. Одоо 2024 оны 12-р сарын 31-ний 19:30 цаг болж байна. Хэдхэн цагийн дараа бид 2025 онд орох гэж байна. Хүмүүс шинэ жилээ хөгжил хөөртэй тэмдэглэж байгаа ч Сүмбэр уул шиг бүх Дэлхийн маш хүнд үйлийн үр миний толгой, зүрхийг дарж, дэлхий энэ жилийг даван туулж чадахгүй, тэсрэх гэж байгаа мэт санагдаж байна. Ийм төрлийн үйлийн үрийн дарамт намайг бараг амьсгал боогдоход хүргэж, би яг өвчтөн шиг орон дээрээ хөдлөлгүй хэвтдэг байсан.Гэнэт миний билгийн нүд, Огторгуйн уудмаас харвал харанхуй Дэлхийн хажууд газар зурсан зураасыг харав. Дэргэд нь "2025" гэж бичжээ... Их Багш цор ганцаараа дэлхийг ороох асар том лассо ашиглаж, 2025 оны шугамыг давуулахын тулд чадан ядан тэмцэж байв. Гэвч дэлхийн үйлийн үр хэтэрхий хүнд байсан тул энэ шугамыг давж гарахгүй байх магадлал маш өндөр байлаа. Ертөнцөөс доош харахад Дэлхий нядалгаагаар дүүрч, гадаргуу нь тоо томшгүй олон цогцос цухуйсан шавхайгаар бүрхэгдсэн аж. Энэ бол бохир, жигшүүрт гараг юм. Тэгсэн ч Энэрэнгүй Их Багш шантарсангүй. Духан дээр нь хөлс урсаж, нүүр нь улайж, хүнд дэлхийг цөхрөлгүй чирсээр байлаа. Хэдийгээр богино зай байсан ч 2025 оны шугамаар дэлхийг чирэхэд Тэрээр маш их цаг хугацаа зарцуулсан.Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, Дэлхий 2025 оныг үзэх магадлал багатай байсан ч Их Багш үүнийг арай ядан чирч авчирсан гэсэн үг юм. Тэгэхдээ Их Багш үүний төлөө асар их үнэ төлсөн!Нүд ирмэхийн зуур Их Багшийн лагшинаас бүх мах нь унаж тасран алга болж, зөвхөн араг яс, арьс, ясны дүрс л үлджээ. Тэрээр шаналалтайяа суун тусаж газар унав! Дэлхий дээр өдөр бүр үхлийн үйлийн үр тасралтгүй хуримтлагдах нь үндэстнүүдийн нядалгааны газар, дайны талбараас үүдэж байна. Асар их аллагын энерги дэлхийг улам харанхуй болгосоор. Зөвхөн Их Багшийн хүчинд Дэлхий арай гэж аврагдан үлдэж байна; Гэсэн хэдий ч хүмүүс амьтан-хүмүүсийн махыг идэж, архи ууж, бүх үйлийн үрээ зөвхөн Их Багшид үлдээгээд байж болшгүй.Дэлхий даяараа хурдан сэрж, Аврагч Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн зөвлөгөөг сонсоно гэж найдаж байна. Ердөө л веган хоолны дэглэмд шилжсэнээр дэлхий үйлийн үрээ хурдан цэвэрлэж, огт өөр хувь тавиланг эхлүүлэх боломжтой болох юм. Өөрсдийгөө авраач, Эх дэлхийгээ авраач! Хүндэтгэсэн, Ай-Чин Тайвань (Формоса)-аасСүнслэг Ай-Чин, шинэ онд манай Дэлхийн талаарх гүн гүнзгий, чухал дотоод ахуй ойлголтоо хуваалцсанд баярлалаа. Мөн веган дэлхий удахгүй цогцолно гэж найдаж байна.Их Багш танд дараах захиасыг илгээлээ: “Өрөвч Ай-Чин, таны хайр, чин сэтгэлийн Арьяабалын бясалгалд баярлалаа. Таны хуваалцсан ахуй ойлголт зарим сүнсийг сэрээхэд тусалж магадгүй юм. Аймшигт гамшгаас хэдхэн хормын зайд байгаа манай гарагт тулгарч буй эгзэгтэй аюулын талаар мэдээгүй хэчнээн олон хүн гүн нойронд автсаар байгааг мэдэх нь үнэхээр сэтгэл өвдөм. Олон Будда, Гэгээнтэн Мэргэд бидэнд туслахыг хичээсэн бөгөөд Бурхан энэ эцэс төгсгөлгүй зовлонгийн хүрдэнд төөрсөн үрсийнхээ төлөө нулимс унагадаг. Дэлхийн үйлийн үр тасралтгүй бөгөөд асар их юм. Бурханы Ивээл, Нигүүлсэл, Өршөөлөөр бид энэ амьдралын шугамыг уртасгаж чадсан юм. Гэсэн хэдий ч дэлхий дахин сэрэх ёстой бөгөөд яг одоо сэрэх хэрэгтэй. Нэг хүний муу үйлийн үрээр бүрхвэл тэнгэр тэр аяараа ч хүрэлцэхгүй гэж Будда айлдсан ч бид секунд тутамд маш олон шинэ аллагын үйлийн үрийг тарьж байна. Наманчлагтун, амьтан-хүмүүсийг, бие биеэ хөнөөхөө боль, тэгвэл бид цэцэглэн хөгжиж, амар амгалан, сүр жавхлант дэлхийг үзэх болно. Та болон Тайвань (Формоса)-ийн буянт ард түмэн үргэлж Буддагийн хамгаалагч Гэрэл дор аюулгүй байх болтугай. Маш их хайраар таныг чин сэтгэлээсээ тэвэрье."