Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Сүүлийн үед сониноос би маш сонирхолтой зүйлс уншиж байгаа. Жишээ нь шашны итгэл үнэмшилтэй хүмүүс зарим тохиолдолд илүү сайн эдгэрэх юм уу ядаж л эрүүл мэндийн нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрч, тэсэж тэвчих илүү хүчтэй байдгийг одоо бүр эмч нар баталж байна. Тэд Бурханд итгэдэг болохоор илүү өөдрөг, илүү хөгжилтэй байдаг аж. Бүр тийм. Хэдийгээр тэд бидэнтэй адил Бурханыг хардаггүй ч Бурхан тэдэнд тусалж байгааг хардаггүй ч Бурханд итгэдэг. Энэ итгэл нь өвчнийх нь үед тустай байдаг ба эмч нар одоо үүнийг нь мэддэг болсон. Мөн гамшгийн үед Бурханд итгэл бишрэлтэй хүмүүсийн сэтгэл санаа илүү дээр байдаг. […]Америк даяараа хохирогсдыг өрөвдөж байгаа гэдэгт итгэж байна. Ингэж л улс орон бүхэлдээ өөр хоорондоо ойр дотно мэдрэмж авдаг. Энэ нь бас сайн юм. Гэхдээ энэ бүх гамшиг болж буй ч Америк дээрдэж буй санагддаг. Би сониноос, ТВ-ийн нэвтрүүлгээр харахад тэд хөгжмийн хөтөлбөрөөс хүртэл харгислалыг багасгаж байгаа, мөн радио хөтөлбөр, хөгжмийн хуурцгаас ч бас тэд төрөл бүрийн түрэмгийлэлтэй хөгжмийг багасгаж, гэмт бүлэглэл, хар тамхи, сексийн хандлагатай ч юм уу дуу хөгжмийг багасгаж байна. Би үнэхээр их баярласан. Америк улсын зөв хийж эхэлж байгаа, эсвэл аль эртнээс зөв хийх гэж хичээж ирсэн бусад олон зүйлс байгаа ч тэдгээрийг түлхэх хүч ард нь байх ёстой байдаг. Тиймээс дэлхийгээ амьдрахад илүү таатай газар болгохын төлөө бид болон бусад сүнслэг бүлгүүд бага зэрэг хүчээр хангахыг хичээж байна.Гэхдээ тэглээ гээд гамшиг болохгүй гэсэн үг биш. Ямар ч өвчин эмгэг гарахгүй гэсэн үг биш, учир нь хүн төрөлхтний ихэнх нь дадал зуршлаасаа зуурсан хэвээр. Хэдийгээр тэд мэдэж байгаа ч, нэлээдгүй олонх нь өөрсдөд нь муу гэдгийг мэдэж байгаа ч хэвээр байна. Тийм учраас тэднийг зүүднээс нь цочроон сэрээх тийм зүйл хэрэгтэй. Гэвч би ийм зүйлд дургүй. Хүмүүст дэндүү их зовуурьтай байдаг учраас би дургүй. Тийм болохоор бид хайр халамж, материаллаг тав тух, сүнслэг дэмжлэгээрээ тэдний зовлонг нимгэлэхийг хичээдэг. Бусдаар бол бид энд яах гэж байна вэ? Энэ дэлхийд яах гэж байна вэ? Бүх зүйлд Бурханыг зэмлэж, “Өө, энэ бол тэдний үйлийн үр. Тэдний үйлийн үр. Муу үйлийнх нь төлөөс” гэж хэлээд байж байвал бид энд яах гэж байна вэ? Яг л хүүхдүүд тань ямар нэг буруу юм хийж, өөрсдийгөө гэмтээвэл мэдээж та нар хүүхдүүдээ муу юм хийснийхээ үр дагаврыг хүртсэнийг мэдэж байдаг. Гэсэн ч тэд өөрсдийгөө гэмтээхэд та нар түүнд тусалдаг, тийм үү? Түүнийг шархадсан үед, өвдсөн үед хэдийгээр өөрийнхөө мунхаглал, үйлдлээсээ болж өвдсөн байлаа ч бид хүүхдүүддээ тусалдаг. Тэднийг ялгаагүй л хайрладаг. Үүнтэй адилаар хайр энэрэл, нигүүлслийг дадуулах нь бидэнд бас сайн юм. Бид өөрсдийнхөө төлөө бус, бүх нийтийн төлөө энэ бүхнийг хийдэг. Дэлхий дээрдэж байна. […]Photo Caption: Даруу, Үзэсгэлэнтэй, Ач Тустай!